Гадаадад ажил, сургуульд зуучилдаг ААН-үүд бүгд тусгай зөвшөөрөлгүй байжээ
ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсээс өнгөрсөн сард явуулсан хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Энэхүү шалгалтаар гадаадад  сургууль болон ажилд зуучлах, гадаад хэлний сургалт явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шалгажээ. Хяналт шалгалтад хамрагдсан нэр бүхий 26  аж ахуй нэгжүүд  бүгд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байжээ. Мөн "Оюуны хөгжлийг дэмжих амжилт ололт төв" ТББ, "Дэлхийн төв цэг" ТББ, "Гомонгу" ХХК нь өөрийн оноосон нэрийг олон нийтэд өөрөөр зарлан, суртчилж байсан зөрчил илэрсэн бөгөөд энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн байна. Түүнчлэн "Ворлд кореа" ХХК, "Оюуны хөгжлийг дэмжих амжилт ололт төв" ТББ, "Ай Эн И Си Эс" ХХК, "Ньювойс" ХХК,  "Шинэ зууны гүүр" ХХК, "Ди эн Пи" ХХК, "Оазисканад" ХХК, "Гомонгу" ХХК, "Хэлп интернешнл" ХХК, "Гэгээн орчлон" ХХК, "Монголын боловсрол залуучууд солилцооны үндэсний ассоциаци" ТББ, "Бодит алхам интернэйшнл ХХК,  "Гэгээн ундарга холбоо" ТББ, "Ийзи Доор" ХХК, "Дэлхийн төв цэг" ТББ, "Ай эйч Си" ХХК нь зуучлалын үйлчилгээний төлбөрийг Америк доллараар тооцож авч байгаа нь Төлбөр тоoцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм байна. Иймээс дээрх ААН-үүдэд нэг сарын хугацаатай албан шаардлага хүргүүлжээ. 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бархас 2014-07-02 04:04:18
    Тусгай зөвшөөрөлгүй юм гэж үгүй болжээ. Би автобусанд хүний кармаа ухдаг нэг бүлгийг толгойлдог юм. Удахгүй тусгай зөвшөөрөлгүй гээд хулгай хийлгэхгүй юм байна л доо. Хаанаас би тусгай зөвшөөрлөө авах вэ. Эртхэн шиг авч байя, яршиг зүгээр.
    112.72.13.219
    Мэдэгдсэн Хариулах
    • css 2014-07-02 04:38:58
      Barhas gej mulguu tolgoitoo!Irgedee eldev zuilees sergiilehed tusgai zovshoorol zarim zuild baih yostoi.Cham shig elii balai,eruul vochtei ni medegdehgui ulsuud hen negnii zolios bolohoos sergiildeg yum.
      103.26.193.2
      Мэдэгдсэн Хариулах