УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигч, "М-Си-Эс" группийн дэд Ерөнхийлөгч Л.Элдэв-Очирын хүсэлтээр "Hero entertainment"-ын үйл ажиллагааг зогсоож, шалгалт хийжээ. Улмаар "Hero entertainment" студийн захирал Б.Баатарыг өчигдөр шөнө 04 цагийн орчим баривчлан, студийн байрыг хамгаалалтанд авч одоог хүртэл цагдаа хүчний байгууллага ажиллагаа явуулсаар байгаа гэнэ.

Энэ талаар тэд Монгол тулгатан фэйсбүүк хуудаснаа “Л.Элдэв-Очирын хүсэлтээр "Hero entertainment" -ын үйл ажиллагааг зогсоож, шалгалт хийхээр яг одоо студийн гадаа цагдаагийнхан, ямар нэг нэгжлэг хийх бичиггүй, студийн ажилчдыг оруулахгүй байдалтай байна. Өнөөдөр цагдаа хүчний байгууллагууд жирийн уран бүтээлчдийг энэ мэтээр хавчиж, дарамтлах нь хэрээс хэтэрсэн үйл явдал болж байна. Бидний хувьд энэ анхны тохиолдол биш болж байна. Монголын цагдаа иргэддээ үйлчлэх ёстой байгууллага уу хэн нэгэн эрх мэдэлтэнд үйлчлэх ёстой байгууллага уу” хэмээн бичжээ.

 






 
П.УНДРАМ
Оллоо.мн

 

Бусдад түгээх
  • gplus