Өнөөдөр нутгийн баруун хагаст, маргааш ихэнх нутгаар бороотой
2016 оны зургадугаар сарын 25-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Малчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн баруун хагаст, маргааш ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говь талын нутгаар 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 26-28 градус дулаан байна.

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Бусдад түгээх
  • gplus