“Playtime-2016” наадам өнөөдөр эхэлнэ
 “PLAYTIME- 2016” олон улсын амьд хөгжмийн наадам өнөөдөр эхэлнэ.  Гурван өдөр үргэлжлэх “Playtime-2016” наадам энэ жил хөтөлбөрийн агуулга, үйл ажиллагаа болон гадаадын хамтлагийн цар хүрээгээ улам тэлж
    Шведийн дэлхийд алдартай “The Radio Dept”
    Японы “Roth Bart Baron”, “The You”, “Fu-Ching-Gido”,
    Францын “Charles Baptise”,
    Сингапурын “Annajudgeapril”,
    ОХУ-ын “Slackers”,
    БНСУ-ын “Shenanigans”,
    БНХАУ-ын ӨМӨЗО-ны “9596”,
    Финландийн “Catself” зэрэг гадаадын амьд хөгжмийн 10 хамтлаг болон “Нисванис”, “The Lemons”, “Аясын салхи”, “UFO” зэрэг үндэсний шилдэг 25 амьд хөгжмийн хамтлаг дуучид, 20 гаруй DJ бүтээлийг “Playtime”, “Шинэ Давалгаа” тайзаар дамжуулан хүргэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж  байгаа юм байна.

Мөн наадмын үеэр Монголд төдийгүй олон улсад нэр хүндтэй загвар зохион бүтээгч Ариунаа Сүри болон бусад залуус, уран бүтээлчдийн урлаж бүтээсэн хувцас, гоёл чимэглэл, арьсан эдлэл, хөрөг зураг болон гар урлалийн онцлог бүтээлүүдийг толилуулна гэж наадмыг зохион байгуулагчид хэллээ.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus