Багаараа хамтдаа

УИХ-ын сонгуулийн 51 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Р.Булгамаа,  нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8-р тойрогт нэр дэвшигч М.Тулгат нар хамтран БЗД-ийн иргэд, сонгогчидтой уулзалт зохион байгуулав.

Нэр дэвшигч нар намын зорилт, мөрийн хөтөлбөрөө танилцуулахад иргэд өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, асуулт хариулт өрнүүлсэн халуун дотно уулзалт яриа боллоо.

Мөн уулзалтын үеэр Люмино хамтлагийн уран бүтээлчид хүрэлцэн ирж нэр дэвшигчдийг дэмжиж буйгаа илэрхийсэн бөгөөд иргэд сонгогчдыг дэмжихийг уриаллаа. 

Иргэд, сонгогчид нэр дэвшигчдийг талархан хүлээн авч сонгуулийн үйл ажиллагаанд нь амжилт хүсч багаар нь дэмжихээ илэрхийллээ.



УИХ-ын сонгуулийн 51 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Р.Булгамаагийн сонгуулийн штаб


 

Бусдад түгээх
  • gplus