Дархан-Уул аймаг дахь МАХН-ын ухуулах байрыг шатаажээ

Дархан-Уул аймгийн Шарын гол суманд МАХН-аас нэр дэвшигч Д.Араажавын ухуулах байрыг  шатаасан хэрэг өнөөдөр үүрээр гарчээ. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.

Мэдээллийн мөрөөр нэр дэвшигч Д.Араажавын сонгуулийн менежертэй холбогдоход “Ухуулах байр нь гэр байсан. Өнөөдөр тэнд хоёр  уулзалт хийхээр товлосон байсан юм.  Бид уулзалтын бэлтгэл ажлаар Дархан-Уул аймагт явж байсан. Ухуулах байрны гэрийг харуул харж хамгаалж байсан. Үүрээр хүүхэд нь халуураад байна гэхээр нь очоод иртэл ухуулах байр-гэр шатчихсан байсан гэсэн. Биднийг очиход Дархан-Уул аймгийн Онцгой байдлын хэлтэс, цагдаагийнхан ирээд явсан. Гэрийн буйрыг цэвэрлэчихсэн, үлдэгдэлийг хогийн цэгт хаячихсан байсан. Иймээс бид үзэж харах, ямар нөхцөл байдал үүсэв гэдгийг мэдэх боломжгүй байна. Цагдаагаас мэдээлэл өгөхийг хүлээж байна гэв. Харуул, хамгаалалтанд ажиллаж байсан хүн тамихи татдаг эсэх, гэрэл цахилгаанаас гал гарсан байх магадлал бий эсэхийг лавлахад “Цахилгаанаас гал гарах боломжгүй. Урд орой нь 11 цагт  гэрлээ унтраасан гэсэн. Хамгаалагч тамхи татдаггүй, гэрт лаа, шүдэнз гэх мэт зүйл байгаагүй” гэлээ.



Ч.Зотол
МАХН-ын сонгуулийн штаб

Бусдад түгээх
  • gplus