Цус сэлбэлтийн үндэсний төвийг нээлээ
Засгийн газрын 2.94 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт болон Азийн хөгжлийн банкны 419 сая төгрөгийн нэмэлт санхүүжилтээр Цус сэлбэлтийн үндэсний төвийг барьж , өнөөдөр нээлтээ хийлээ.

Тус төвд Азийн хөгжлийн банк 8.2 сая ам.долларын эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэн байна.
 
Цусны салбарт ийн цогц шинэчлэл хийснээр цус цусан бүтээгдэхүүнийг туяагаар шарах, улаан эсийг глицеринжүүлэн хөлдөөж хадгалах, цусны цагаан бөөмийн вирус идэвхжүүлэх, PCR зэрэг найман төрлийн шинэ технологийг нутагшуулахад бэлэн болжээ.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus