АСЕМ-ын уулзалтад ОХУ-ын талаас ерөнхий сайд Д.Медведев оролцохоор болжээ
АСЕМ-ын дээд түвшний уулзалт ирэх сарын 15, 16 нд манай улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Уг уулзалтад улс орнуудын төрийн тэргүүн, Ерөнхий сайдын түвшний хүмүүс оролцдог билээ. 

Тэгвэл Ази-Европын Дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтад (АСЕМ) Орос улсаас ерөнхий сайд Дмитрий Медведев оролцохоор болсныг ОХУ-ын засгийн газрын хэвлэлийн алба өчигдөр буюу Пүрэв гарагт мэдээлжээ. 

Энэ удаагийн уулзалтад дэлхийн 50 орчим улсын төрийн тэргүүн, бусад төлөөлөгчдийн хамт оролцох юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus