Гадаадын иргэдийг албадан гаргажээ
Энэ оны эхний хагас жилд ИХШХЕГ оршин суух зөвшөөрлийн болон визийн хугацаа хэтрүүлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн зэрэг шалтгаанаар нийт 25 улсын 313 гадаадын иргэнийг албадан гаргасан байна. Мөн холбогдох байгууллагын саналыг үндэслэн гадаадын 23 иргэнд Монгол Улсаас гарах сануулгыг өгчээ.

Энэ хугацаанд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу 5 аж ахуйн нэгж, байгууллагад зөрчил арилгуулах тухай хяналтын улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлжээ.

 
 П.УНДРАМ
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus