Хууль зөрчсөн зах, худалдааны төвүүдэд 16.3 сая төгрөгийн торгууль ноогдуулжээ
Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, зах, худалдааны төв, худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд ШӨХТГ-аас шалгалт хийжээ.  Тус шалгалтад нийт 32 аж ахуйн нэгж хамрагдсанаас 21 ААН-нь ариун цэврийн өрөө, авто зогсоолыг үйлчлүүлэгчдэд үнэ төлбөртэй үйлчилж, иргэдээс хууль бусаар хураамж авч байсан нь тогтоогджээ. 

Дээрх ААН-үүд нь  НИТХ-ын дугаар 4/27, 7/66 тоот тогтоол, НЗД-ын дугаар А/544 тоот захирамж, “БНбД 30.01.04 Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм”-ийн 14 дүгээр хавсралт, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоолооор баталсан “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын 4.18 дахь “Худалдаа, үйлчилгээ болон эрүүл мэндийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн бие засах газраар /ариун цэврийн өрөө/ иргэд, үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй үйлчилнэ” гэж заасныг, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх “Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм..,түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. 

Иймээс  зөрчилтэй 21-н аж ахуйн нэгжид зөрчил арилгах тухай Улсын байцаагчийн 5/55 тоот хугацаатай албан шаардлага хүргүүлсэн боловч Улсын байцаагчийн тавьсан албан шаардлагыг биелүүлээгүй, зөрчилөө арилгаагүй 17-н аж ахуйн нэгжид Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дах заалтын дагуу /хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр/ буюу 960 мянган төгрөгийн захиргааны шийтгэл ногдуулжээ. Нийт 16 сая 320 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus