Кино  театрууд машины зогсоолоо төлбөргүй болгох ёстой гэв
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн дэлгэцийн кино театруудын үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтанд Өргөө, Тэнгис, Гэгээнтэн, Хүннү синема зэрэг кино театрууд хамрагдсан байна.

Эдгээр кино театрууд дотоод, гадаадын киног киноны эрх эзэмшигчидтэй гэрээ байгуулж гаргадаг. Өргөө, Тэнгис кино театрууд дотоодын киноны орлогын 50-52 хувийг, Гэгээнтэн, Хүннү синема киноны орлогын 50 хувийг тус тус кино бүтээгдчдэд өгдөг байна. Гадаад киног кино эзэмшигчийн зөвшөөрөлтэйгээр монгол хадмал орчуулгатай гаргадаг. 

Бага насны хүүхдүүд кино театрт хүүхэлдэйн кино үзэхэд ойлгохгүй нөхцөл байдал үүсч байгаа тул цаашид хүүхэлдэйн киног монгол дуу оруулгатайгаар гаргаж байхыг, кино театраар үйлчлүүлэгчдээ 00-ын төлбөр, машины зогсоолын төлбөр авахгүй байхыг, Гэгээнтэн, Хүннү синемад цаашид дотоодын кино бүтээгчдэд киноны орлогын дийлэнх хувийг өгөх болож олгохыг тус тус зөвлөжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus