Их Британид санал тооллого явагдаж байна
Их Британид Европын холбооноос гарах эсэх асуудлаарх бүх нийтийн түүхэн санал асуулгын санал хураалт өчигдөр боллоо. Санал хураалтыг 22.00 цагаас албан ёсоор хааж, санал тооллого албан ёсоор эхэлсэн. Гэхдээ эцсийн дүн хараахан тодорхой болоогүй байгаа бөгөөд үр дүн нь манай цагаар 15.00 цагийн үед гарна.  
 
Хамгийн сүүлд явуулсан судалгааны дүнгээр британичуудын ихэнх нь үлдэх сонголтыг хийж байжээ. YouGov судалгааны компанийн санал асуулгаар 52 хувь нь үлдэхийг дэмжиж байсан бол 48 хувь нь гарахыг дэмжиж байжээ. Тус санал асуулгад 5000 сонгогч оролцсон юм байна.
 
Түүнчлэн, энэ удаагийн санал асуулгын үеэр ганцан дахь санал хураалт  явуулаагүй ажээ. Яг одоогийн байдлаар 2808091 сонгогч гарах сонголтыг хийсэн бол 2892942 хүн үлдэх сонголт хийсэн нь тодорхой болоод байна. 

Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus