АН-ын сэтгэл дутсан дөрвөн жил
2008-2012 оны хооронд “Хүний хөгжил” сан үүсгэн монголын иргэн бүрт 21.000 төгрөг тараасан нь МАН байлаа. Өнөөдрийн эрх баригчид босгосон бондын мөнгөнөөсөө ард түмэнд хэдийг илүүчилсэн бэ. Тэд илүүчлэх нь байтугай өөрийн хүнээсээ нуугаад өөрсдөө идэж уугаад дуусгасан нь бодит үнэн. Эхнээсээ дээлээ нөмрөөд аавынх руу явж байна. Хэдэн зуун саяар биш хэдэн тэрбумаар идэж байгаа эрх баригчдын эсрэг дуугарсан нь бурууддаг болсон цаг юм.

АН-ынхан бондын мөнгөөр үхмэл цэцэг тарьж, хогийн ногоон уут тарааж, хэдэн зам зассан болсон. Ард түмэнд наалдсан юм үнэндээ л харагдахгүй байгаа нь харин чин үнэн. Эсрэгээрээ ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа нь бодит байдал. Бондын мөнгөөр дураараа дургисан эрх баригчид дансаа улайлгачихаад төрийн албан хаагчдын халаас руу өнгийх гэж байсан нь ч үнэн. Бүр сүүлдээ яам, агентлагийг татан буулгаж байшин барилгыг нь дуудлага худалдаанд оруулах юм ярьсан санагдана. Эрх баригчдын луйвар арай л цагаандаа гарсан он жилүүд хөвөрч одлоо.
Хэрэв тэдгээр барилгыг дуудлага худалдаанд оруулсан бол өнөө 1996-2000 оны хооронд явагдсан өмч хувьчлалаар АН-ын автортай “гэнэт баяжигчид” төрдөг шиг юм болох байлаа. Ардчилсан нам ийм л “азгүй” нам. Тэд одоо гунигт дуу аялаад ч газар авахаа больсон. Ард түмэн тэдэнд итгэсэндээ харамсч суугаа.
 
Монгол Ардын намын сонгуулийн төв штаб
Бусдад түгээх
  • gplus