Хүлэмжинд тарьж ургуулсан хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа болж байна
Өвлийн хүлэмжинд тарьж ургуулсан хүнсний ногоог хэрэглэгчдэд хүргэх үзэсгэлэнг худалдааг өнөөдөр нээлээ. Энэхүү үзэсгэлэнг олон улсын “Глобал коммунитис” ТББ, Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбооноос санаачлан Барилгачдын талбайд энэ сарын 24-26-нд зохион байгуулах гэж байна.
Хүн амыг шинэ ургацын хүнсний ногоогоор хангах зорилгоор холбогдох яамнаас “Өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулах” төсөл боловсруулсан юм. Төслийн үр дүнд нийт 10.2 га талбай бүхий өвлийн хүлэмж байгуулагдан Улаанбаатар хот болон бусад томоохон хот суурин газрын иргэдийг шинэ ургацын хүнсний нарийн ногоогоор хангах, импортыг бууруулах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus