1990-ээд оны дундуур Хєгжим бүжгийн коллежийн дєрвєн хєвгүүн "Камертон" гэх хамтлаг байгуулснаас хойш єдгєє 21 жил єнгєрчээ. Тэр үед Монголын рок попын ертєнцєнд цоо шинэ нэгэн хуудсыг нээж байсан гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.

Анх гарч ирсэн цагаасаа л "Арван найман нас", "Хүсэл хясал" гээд олон дуу нь хит болж байсан билээ. Мєн жинхэнэ хотын хєгжим гэж юу байдгийг залууст мэдрvvлж чадсан юм.


 

Хамтлагийнхан байгуулагдсан цагаасаан хойш нийт арван цомог гаргасан бөгөөд 11 дэх буюу шинэхэн цомгоо гаргахаар ажилдаа оржээ. Шинэ цомгийнх нь хамгийн эхний уран бүтээл болох "Хүлээсийг минь тайл" дуу тун удахгүй цацагдах аж.

Мөн өнөөдөр “Камертон” хамтлагийн 21 жилийн ойг тохиолдуулан VIBE 105.5 fm-ээр зөвхөн “Камертон”-ы дуунууд эгшиглэх юм байна.



olloo.mn

 

Бусдад түгээх
  • gplus