Ардын намын үед ажлын байр баталгаатай

Энэ бол хүн нэг бүрийг ажлын байртай болгоно гэсэн хоосон амлалт биш. Ардын нам Монгол Улсын бүтэн зууны түүхийг бичиж, бүтээж ирсэн туршлагатай хүчний хувьд  яавал монгол хүмүүсээ ажил, орлготой байлгах бодлогоо тодорхойлжээ. Юуны өмнө тэд хүн нэг бүрийг ажилтай байлгахын тулд хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох нь зүйтэй гэж үзсэн байна. Үүний  зэрэгцээ иргэд, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн орчныг боловсронгуй болгож, төрийн дарамт шахалтыг арилгах нь зүйтэй гэж үзжээ.  Ажил, орлоготой монгол хүн л Монголын баялаг гэж улс төрийн ууган хүчин үздэг. Энэ ч үүднээс иргэн бүрийг баталгаатай ажлын байртай байх ёстой гэж үзээд сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт энэ талаар тодорхой тусгасан байна. Тухайлбал,  тэд өрийн дарамтыг бууруулж, эдийн засгаа сэргээн босгоно. Бизнес дэх төрийн дарамт, шахалтыг багасгаж, тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин цөөрүүлнэ гэжээ. Үнэндээ өнгөрсөн дөрвөн жилд АН  хувийн хэвшлийнхний бизнест хэтэрхий их хутгалдсан, элдэв татвар төлөөс мэтээр дарамталсаар сүүлдээ багагүй хэсэг нь хаалгаа барихад хүрсэн.

Түүнчлэн арилжааны зээлийн хүүг бууруулж, хугацааг нь уртасгах талаар ч Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт тусгасан байна. Түүнчлэн жижиг бизнес эрхлэгчид буюу хувийн хэвшлийнхнийг дампуурахад хүргээд буй НӨАТ-ын тухай хуулийг цэгцлэхээ ч тэд мартсангүй. Уг хуулийг оновчтой болгож, иргэдэд учруулж буй дарамтыг арилгахаар бодлого боловсруулжээ. АН-ынхны хүч түрэн баталсан уг хуулийн  алдаатай заалтуудыг засах талаар дурдсан байна. Түүнчлэн хөдөө орон нутагт бизнес эрхлэлтийг дэмжихээс гадна аймаг бүрт үйлдвэр байгуулахаар "21:100 хөтөлбөр"-ийг ч боловсруулаад байгаа. Мөн бас нэгэн шинэлэг санаачилга нь  шинээр аж ахуйн эрхлэлтийг урамшуулдаг тогтолцоог бүрдүүлнэ гэжээ.
 

Монгол Ардын намын сонгуулийн төв штаб

Бусдад түгээх
  • gplus