Ц.Нямдорж: З.Энхболд сонгуулийн зорилгоор Японд ажилтан гаргана гэж амлалт өгч байгаад харамсч байна

Япон Улсад "100.000 мянган дадлагажигч ажилтан гаргана" хэмээн эрх баригчид ярьж байгаа. Түүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, өнөө маргаашгүй олон залуус Япон уруу явж ажилтай орлоготой болчих юм шиг сэтгэгдэл төрүүлж буй. Тэгвэл Японы Элчин сайдын яамнаас энэхүү мэдээллийг үгүйсгэж, асуудал дөнгөж төслийн хэмжээнд явж байхад болчихсон, бүтчихсэн мэтээр ярих нь зүйд нийцэхгүй гэсэн юм. Гэвч эрх баригчид сонгууль дөхсөн учраас иргэдийн саналыг "Япон руу ажилтан гаргана" хэмээн худалдан авахаар шийдсэн бололтой. Хөдөлмөрийн яамнаас зургадугаар сарын 23-28-ны хооронд аймаг, нийслэлийн Хөдөлмөрийн хэлтэст иргэдийг бүртгэж байгаа тухай мэдээлэл дахин цацагдаж эхлэв.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн хурал зарлалаа.  Тэрбээр "Японы Элчин сайдын яамны албан бичиг ирүүлж байна гэдэг чинь АН-ынхан хууран мэхэлж байна гэсэн үг. Ийм зүйл анх  удаа Монголд гараагүй. 2008 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшсэн кёкүшюзан Д.Батбаяр Япон Улсад 10.000 ажилтан гаргана хэмээн амлалт өгч байсан ч биелэлээ олоогүй. Улс хоорондын харилцаанд сэв суулгах амлалтыг АН-ын дарга өгч байгаад харамсч байна.  Монголын гурван том даргын нэг нь сонгуулийн зорилгоор худлаа мэдээлэл тарааж, олон нийтийг  төөрөгдүүлж байна" гэлээ. Японы  Элчин сайдын яамыг хариу мэдэгдэл хийхэд хүргэж байгаа нь улс хоорондын гадаад харилцаан байж боломгүй явдал шүү гэж тэрбээр мөн сануулсан юм.

Ц.Тунгаа
Монгол Ардын намын сонгуулийн төв штаб

Бусдад түгээх
  • gplus