Баяр наадмын тасалбарыг 16-24 мянган төгрөгөөр худалдана
Үндэсний их баяр наадмын  нээлт, хаалтын тасалбарын үнийг өнгөрсөн жилийнхтэй ижил байхаар тогтжээ. Тодруулбал наадмын нээлт болон бөхийн барилдааны тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 16-24 мянган төгрөг байх аж. Харин жуулчдын тасалбар 25 ам.доллар хэвээр байгаа юм. 

Тасалбарыг долоодугаар сарын 6-ны өдрөөс эхлэн Бөхийн өргөө, Соёлын төв өргөөний кассаар худалдаална.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus