Э.Цэндбаатар, Х.Энх-Амар нар олимпийн эрх авлаа
Ирэх наймдугаар сарын 5-нд нээлтээ хийх Рио-2016 олимпийн наадмын эрх олгох  боксын сүүлийн тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотноо үргэлжлэн явагдаж байна. Манай улсаас  олимпийн эрхийн төлөө дөрвөн боксчин Бакугийн рингэнд  хүч үзсэнээс хоёр тамирчин шилдэг наймд үлдэж, олимпийн эрхийн төлөө тулалдахаар болоод байсан.

Тэгвэл өнгөрсөн шөнө эрэгтэйчүүдийн 56 кг-д Залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, улсын хошой аварга Эрдэнэбатын Цэндбаатар Гватемала улсын Р.Донисыг 3:0-ээр ялж, олимпийн эрхээ авлаа. 

Мөн 52 кг-д оюутны дэлхийн Универсиад наадмын аварга, “Алдар” спорт хороо. Шигшээ багиин тамирчин Хархүүгийн Энх-Амар Тайландын Онгжунтаг 3:0-ээр ялж, олимпийн эрхээ авлаа. 

Ингэснээр манай зургаан ширэн бээлийтэн Риогийн рингэнд хүч үзнэ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus