Өнөөдөр сонгуулийн хар хайрцгийг туршина
Сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр өдрийн 12:00 цагт орон даяар байрлах нийт 1998 санал авах байранд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, журамд заасны дагуу туршилтын ажлыг зохион байгуулна.

Энэхүү туршилтаар санал тоолох төхөөрөмж санал авах байранд нэг бүрчлэн хүргэгдсэн эсэх, тээвэрлэлтийн явцад эвдрэл гэмтэл гарсан эсэх, түүнчлэн саналын хуудсаа зөв уншиж, бодож байгаа эсэх, мөн үр дүнг дамжуулах зэргээр тэдгээрийн хэвийн ажиллагааг шалгаж бэлэн байдлыг тогтоох ажээ.

Туршилтыг тухайн санал авах байранд ажиллаж буй мэдээллийн технологийн даамал хийж гүйцэтгэх юм байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus