Лидергүй намын “Лойдор”-уудын бодлогоос залуус ичиж байна
“Хонхны дуу” эгшиглэж, хүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм цогцлон бий болсоор даруй 25 жилийн нүүр үзжээ. Энэ хугацаанд ардчилал, ардчиллын амин чухал зүйлсийг ганцхан намын бүтээл мэтээр өмчирхөж ирсэн нь Ардчилсан намын хамгийн том алдаа байлаа. 25 жил гэдэг хүнээр бол эрийн цээнд хүрч, амьдрал ахуйгаа тэгшилж, буурь суудаг нас.

Тэгвэл 25 жил ардчиллыг өмчилж, ардчиллаар бамбай хийж ирсэн Ардчилсан нам эрийн цээнд хүрээгүй, амьдрал ахуйгаа тэгшлээгүй, буурь суугаагүй л байна. Зөв бодолтой, зөв сэтгэлтэй хүн энэ намд олон бий. Эдгээр зөв бодол, зөв сэтгэлийг зүглүүлэн чиглүүлж, удирдан зохион байгуулах хүн харин байхгүй байгаа нь харамсалтай.

Мөн мэдлэг боловсрол, оюун ухаан, бие сэтгэлээ энэ намд зориулсан олон залуу бий. Тэдгээр залуусыг манлайлан уриалж, үлгэрлэн жишээлэх хүн байхгүй байгаа нь ч нэн харамсалтай. "Монгол хүний саруул ухаанд би итгэдэг" гэсэн үгийн эзэн өнөөдөр амьд асан бол байдал өөрөөр эргэх байлаа. Гашуудалтай нь сүүлийн дөрвөн жил "Ардчиллыг Ардчилсан намынхан өөрсдөө булшчихлаа" гэж нэгэн яруу найрагч хэлсэн нь санаанд бууна. Тэд 25 жил ардчиллыг өмчиллөө. Ардчиллыг өмчлөхөөс сайрхах зүйлгүй нам арга ч үгүй биз. Дүр эсгэсэн ардчиллыг түлхэн унагааж дөнгүүрийг нь сонгохгүй бол монголын ард түмэн сөхөрч дуусах нь, бурхан минь...

Монгол Ардын намын сонгуулийн төв штаб
Бусдад түгээх
  • gplus