Япон зураачийн модон бар 745 мянган еврогийн үнэд хүрэв

Францын Парис хотноо зохион байгуулагдсан уран зургийг дуудлага худалдаанд Японы Эдогийн үеийн зураач Китагава Утамарогийн бүтээл оролцож, 745 мянган еврогийн үнэ хүрчээ. Модон барын аргаар зурсан уг бүтээл шилдэг зургийн бүтээл дундаа хамгийн өндөр үнэ хүрсэн зураг болжээ. Дуудлага худалдааг “Кристис” компани зохион явуулсан байна.
 
Үүнээс гадна 1794-1795 онд буюу маш богино хугацаанд уран бүтээл туурвисан Тошусай Шараку зураачийн жүжигчин Танимура Торазог зурсан зураг 101 мянган еврогоор зарагдсан бол Утагава Кунимасагийн зурсан кабуки жүжигчин “Ивай Ханширо”-ийн зураг 78680 еврогоор тус тус худалдаалагдсан байна. Энэ өдөр мөн цайны аяга, хүж гэх мэт японы 90 гаруй бүтээгдэхүүн дэлгэгдэн бүгд худалдаалагдаж дуусчээ.

Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus