Чуулган хуралдах уу
УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 09 цагаас эхлэн хуралдахаар товложээ. Гэсэн ч чуулганы ирц бүрдэж хуралдаан болох эсэх нь эргэлзээтэй байна.

Өчигдрийн байдлаар гурван байнгын хороо хуралдахаар товлоод байсан ч гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хоёр байнгын хороо нь хуралдаагүй юм. Харин Аюулгүй байдлын байнгын хороо хоёр гишүүнтэйгээр хаалттай хуралдаж асуудлаа хэлэлцсэн. Тиймээс өнөөдөр ч гэсэн гишүүдийн ирц бүрдэж чуулган хуралдах эсэх нь эргэлзээ дагуулж байна.

УИХ-ын дарга УИХ-ын хаврын чуулганыг зургаадугаар сарын 23-нд үргэлжлүүлэхийг захирамжаар заасан ч хууль тогтоочид хууль тогтоохоос илүү сонгуулийн сурталчилгаандаа анхаарч явна.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus