АСЕМ-ын уулзалтыг есөн телевиз шууд дамжуулна

Улаанбаатарт хотноо долдугаар сарын 15-16-нд болох Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг дамжуулахад Европын өргөн нэвтрүүлгийн холбоотой хамтран ажиллах дотоодын телевизүүдийн инженер техникийн ажилтнуудыг АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ажлын хэсгийнхэн өнөөдөр Гадаад хэргийн яаманд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар АСЕМ-ын дээд түвшний уулзалтын шууд нэвтрүүлэг, сурвалжлагыг дамжуулах телевизүүдийн хуваарилалт, зохион байгуулалт, ерөнхий төлөвлөгөө, техникийн нөхцлийн талаар санал солилцлоо. Бэлтгэл ажлын хуваарийн дагуу телевизүүд 6 дугаар сарын 24-нөөс АСЕМ-ын үйл ажиллагааг дамжуулах цэгүүдэд ажиллаж, тоног төхөөрөмжийн бэлтгэлээ хангахаар болов.

АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг олон нийтэд шууд дамжуулах, Монгол Улсыг сурталчлахад дотоодын 9 телевиз хамтран ажиллаж байна.

Бусдад түгээх
  • gplus