Газрын тосны газрын албан тушаалтнуудад хариуцлага тооцууллаа
Авлигатай тэмцэх газраас төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Газрын тосны газрын мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгажээ.
 

Шалгалтаар зургаан албан тушаалтан өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогод орсон их хэмжээний өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд мэдүүлээгүй, цалингийн орлогыг мэдүүлэхдээ үндсэн цалингаас шагналт цалингаа хасч мэдүүлсэн, гэр бүлийн гишүүдийн хөрөнгө оруулсан компани, хувьцааг мэдүүлээгүй, хадгаламж, харилцах данс, картын данс, бэлэн мөнгөний үлдэгдэл, мөн хүүгийн орлогыг мэдүүлээгүй зэрэг зөрчил гаргасныг тогтоосон байна.

Авлигатай тэмцэх газраас Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнд албан бичиг хүргүүлснээр зөрчил гаргасан албан тушаалтнуудад Авлигын эсрэг хуульд заасан хариуцлагыг тооцууллаа.

Бусдад түгээх
  • gplus