Байнгын хороод хуралдсангүй
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас гаргасан хуваарийн дагуу өнөөдөр гурван байнгын хороо хуралдах ёстой байлаа.

Эдгээрээс УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хоёр гишүүнийгээр хуралдаж, батлан хамгаалах салбартай холбоотой хуулийн төслүүдийг хаалттай горимоор хэлэлцэн шийдвэрлэсэн билээ.

Учир нь гишүүд картаа ирцэнд оруулж, бүртгүүлснээс ирц бүрдсэн тооцон ийнхүү тус байнгын хороо хуралдлаа
Харин УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт товлогдсон ч одоог хүртэл хуралдаагүй байна.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus