Ахмадуудаа мартсан АН
АН ахмадуудад чиглэсэн ямар ч бодлого хэрэгжүүлээгүй, тэднийг “хүний тооноос” хассан. АН нэгэнт ахмадууддаа анхаарал хандуулахгүй гэдгийг өнгөрсөн дөрвөн жил та бид хангалттай харлаа. Намууд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлсэн, засгийн эрхэнд гарвал нийгмийн үе давхаргуудад чиглэсэн ямар бодлого  хэрэгжүүлэхээ ч нээлттэй зарласан. Тэгвэл улс төрийн ууган хүчин ахмадууддаа хэрхэн анхаарал хандуулах вэ. Юуны өмнө Монгол Ардын Нам улс орондоо хийсэн бүтээснээ үнэлүүлж, амар амгалан амьдрах орчинг илүү сайжруулна гэжээ.

Түүнчлэн  шударга халамжийн системийг тогтоож, ахмадуудыг тэвгэврийн зээлийн өрөнд оруулж байгаа бодлогыг өөрчилж, тэтгэврийн зээлийн хүүг бууруулахаар мөрийн хөтөлбөрөө тусгасан байна. Мэдээж  дээр дурдсанчлан ахмадуудад тулгамдсан асуудал бол яах аргагүй тэтгэврийн зээл, түүний хүү. Харин энэ бүхний гарцыг Ардын нам эртнээс олж харсан бөгөөд АН-ынханд санал болгож, ажил хэрэг болгох гээд бараагүй.

Тэгвэл иргэд андуурсан сонголтоо засч мандуулбал хийж чадаагүй бүхнээ хийхээр зорьж байгаа нь энэ аж. Түүнчлэн ахмадуудын мэдлэг туршлагыг залуу үеийнхэнд өвлүүлэх зорилгоор “ахмад зөвлөх” ажиллуулж, “Ач санах” хуулийн төслийг ч хэрэгжүүлнэ гэжээ. Энэ бүхэн бол сонгуульд зориулж гаргасан шинэ ажил биш гэдгийг энд сануулах нь зүйтэй.

Ардын намынхан дээрх хуулийн төслүүдийг хэдийнэ тооцоо судалгааг нь хийгээд бэлэн болгосон төдийгүй Засгийн газарт өргөн барьчихаад байгаа. Харин АН-ынхан л сөрөг хүчнээс оруулж ирсэн хууль гэх шалтгаанаар ширээнийхээ мухарт шидчихээд байгаа болохоос биш. Ахмад настанд  зориулсан эмнэлгийн үйлчилгээ, асаргаа сувилгааг өргөжүүлж, үр ач, эх орноороо бахархан өндөр насандаа авах ёстой бүхий л хүндлэл, ачлалыг хүртэнэ гэжээ. Ийнхүү ахмад, залуу, хойч үеийн гурван үеийн хэлхээн дээр тогтдог Ардын нам ирэх жилүүдэд ахмадуудаа асарч тэтгэх бодлогыг мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Харин тэдэнд энэ мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж олгох эсэх нь иргэн таны сонголтоос шууд хамаарна. Алдсан цаг хугаа, андуурсан сонголтоо мандуулах цаг нэгэнт иржээ.
 
Г.ХАНХҮҮ
Монгол Ардын намын сонгуулийн төв штаб
 
Бусдад түгээх
  • gplus