Жаргалын хүүхдүүдийн эмийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг болно

Жаргал өрх толгойлсон эмэгтэй. "Долоон буудлын Должин" эмээгийн адил долоон буудалд айлын хашааны нэг буланд умгар гэрт амьдардаг эмэгтэй. Тэрбээр гурван хүүхдээ тэжээх гэж өглөөн нарнаас үдшийн бүрий болтол борви бохис хийлгүй зүтгэнэ. Харамсалтай нь олсон хэд нь амьдралд нь даан ч хүрэхгүй нь гаслантай. Гурван хүүхдийнхээ "Хүүхдийн мөнгө"-өөр нэг хэсэгтээ болгодог байсан бол АН-ынхан "Хүүхдийн мөнгө"-нд гар татсан хэсэгхэн хугацаанд амьдрал нь эргэчих шахсан. Хүн юм болохоор, тэр дундаа эмэгтэй хүн юм болохоор тухайн үед тохиолдсон бэрхшээлийг түр зуурынх юм даа гээд шүд зуун давсан. Өнгөрсөн өвөл бага хүүхэд нь нэлээдгүй хүндээр өвдсөн. Эм авах мөнгөгүйн гайгаар бараг л алдчихаа алдсан. Сайн санаат хүмүүсийн буянаар хүүгээ авч үлдсэн нь Жаргалд илүү сайхан амьдрах урам өгсөн юм. Өмнөх хоёр хүүхдээ уг нь хүний гар харалгүй өсгөсөн ч бага нь өвчин ороогоод багахан орлогынхоо ихэнхийг нь эм эмчилгээний зардалд өгөөд хоосон хонох өдөр Жаргалынх гэдэг айлд цөөнгүй байлаа.

Жаргалтай ижил зовлонтой мянга мянган эх бий. Сүүлийн дөрвөн жил хүнээ мартсан эрх баригчдын харалган бодлогын гай Жаргалын нуруун дээр хүндхэн ачаа болж бууж байгаа нь энэ. Харин Монгол Ардын Нам дээрх алдаатай бодлогыг засаж залруулах зүйл заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Тодруулбал, "5 хүртэлх насны хүүхдийн эмийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлнэ" гэсэн заалт орсон байна. Хэрэв Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийн энэ заалт хэрэгжвэл Жаргалтай адил зовлонтой ээжүүдийн нуруу тэнийх цаг ирнэ. Чухам андуурч л болохгүй.

С.БУЯН
Монгол Ардын намын сонгуулийн төв штаб

 

Бусдад түгээх
  • gplus