Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 жолоочийг журамлажээ
Энэ сарын 22-нд буюу өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 350 дуудлага мэдээ мэдээлэл ирснээс аас зам тээврийн ослын 259 дуудлага бүртгэгдсэн байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж, 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 3, үүнээс сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 1, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осол, хэрэгт холбогдсон жолооч 4, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.

Тухайлбал: СБД-ийн 13-р хороо Чингэлтэйн өргөн чөлөө “Уянга” караокений урд замд Toyota Allion маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч хэн болох нь тогтоогдоогүй 55 орчим насны эрэгтэй хүнийг мөргөж амь насыг нь хохироосон БГД-ийн 3-р хороо дунд голын гудамж Нарны хорооллын зогсоолд Toyota Mark-2 маркийн автомашины жолооч нь Kia sportage маркийн автомашиныг мөргөөд ослын газрыг орхиж явсан ХУД-ийн 2-р хороо 19-р хорооллын замд Toyota Mark-2 маркийн автомашины жолооч Toyota Pruis-20 маркийн автомашиныг мөргөөд ослын газрыг орхиж явсан БЗД-ийн 4-р хоьроо Цэргийн хотхоны замд Toyota Pruis-20 маркийн автомашины жолооч Б нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч 17 настай С-г мөргөж гэмтээн мөн Honda Civic маркийн автомашиныг мөргөөд амины хашааг мөргөсөн.

Хөдөө орон нутагт: 2016 оны 06-р сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэрт асфальтан замд 28 настай, эрэгтэй А нь улсын дугааргүй Java-150 маркийн мотоцикльтой онхолдож нас барсан хэрэг гарсан байна.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus