З.Баянсэлэнгэ: Н.Учрал надаас тойргоо солихыг гуйсан
УИХ-ын  гишүүн З.Баянсэлэнгэ дөнгөж сая гэр бүлийнхээ хамт мэдээлэл хийлээ. Тэрбээр сүүлийн үед өөртэй нь холбоотой  гарч буй мэдээллүүдийг ор үндэсгүй, өрсөлдөгчийнх нь явуулгаар хийж буй үйлдэл хэмээн мэдэгдсэн юм.

Тодруулбал, З.Баянсэлэнгэ гишүүнийг нөхрөө сольсон, олон тэрбумын тендер авсан хэмээн нэгэн хэвлэлд гарсан нийтлэлийг түүнтэй нэг тойрогт өрсөлдөж буй Н.Учрал хийсэн гэж тэрбээр мэдэгдлээ. Хэвлэлийн бага хурлын үеэр З.Баянсэлэнгэ “Н.Учрал сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө надтай уулзаж надаас тойргоо сольж өгөхийг гуйж байсан. Гэвч би  өнөөдрийг хүртэл чимээгүй байлаа. Гэтэл миний тухай таагүй мэдээллүүд явуулж байгааг цаашид тэвчихгүй. Би Н.Учралтай шударга өрсөлдөхийг хүсэж байна” гэлээ. 

Хэвлэлийн бага хурлын үеэр З.Баянсэлэнгийн өмгөөлөгч  Н.Учралыг сонгуулийн сурталчилгаагаа хэтэрхий өргөн хүрээтэй хийж байгаа, зурагт самбаруудынх нь тоо хуульд зааж өгсөн тооноос давсан. Тиймээс  Н.Учрал сонгуульд  зааж өгсөн санхүүгийн хязгаараас хэтрээгүй эсэхийг  холбогдох байгууллагуудаар шалгуулана  хэмээн мэдэгдлээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus