Ганаагийн цалин нэмэгдэж амьдрал нь сайжирна
Ганаа жирийн л ажилтан. Эхнэр хоёр охины хамт амьдардаг залуу. Боломжийн их сургуулийг боломжийн дүнтэй төгссөн түүнийг хувийн компаниуд ажиллуулах гэсэн боловч хүчрээгүй. Тэрбээр өвөөгийнхөө үйл хэргийг үргэлжлүүлж Монгол Улсдаа хувь нэмрээ оруулахаар шийдэж сонголтоо хийсэн. Анх ажилд ороход /2011 он/ Ганаагийн амьдрал болоод л байдаг байлаа. Нялх биетэй эхнэр нь гэртээ хүүхдээ асарч, Ганаагийн цалин амьдралд нь хангалттай хүрэлцдэг байв. Дээрээс нь "Хүний хөгжил сан"-гийн 21.000 төгрөг нэлээдгүй нэмэр болчихно. Гурван хүнийхийг нийлүүлээд авахаар 63.000 төгрөг болно. 63.000 төгрөгөөр сар хоолондоо хэрэглэх махаа авчихна. Ер нь л боломжийн амьдардаг байлаа.

Харин сүүлийн дөрвөн жил авдаг цалин нь хаанаа ч хүрэхээ байсныг Ганаа бодоод бодоод олсонгүй. Жилийн өмнө эхнэр нь төрсөн болохоор хүүхдийнхээ хэрэгцээнд зарцуулчихаад байгаа юм байна гэж дүгнэсэн боловч дүгнэлт буруу байлаа. Авдаг цалингийнхаа талыг автомашиныхаа зээлд, талыг нь амьдралдаа арай гэж хүргэж байгаагаа олйголоо. Уг нь тэрбээр автомашин лизингээр авахдаа "Цалин нэмэгдэх юм чинь хангалттай хүрчихнэ" гэж тооцоолсон хэрэг. Харамсалтай нь Ганаагийн АНдуурсан сонголт цалинг нь нэмсэнгүй. Бүр хасах сураг дуулдах болсонд тэрбээр сэтгэл гонсгор явдаг боллоо.

Өнөөдөр Ганаатай адил зовлонтой чамгүй олон хүн бий. Нийт гэр бүлийн 20 гаруй хувийг ядуу, өрх толгойлсон ганц бие эх, эцгүүд эзэлдэг гэсэн статистик мэдээлэл гарчээ. Зөвхөн 2015 онд 3522 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан нь өмнөх оноос 30 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Аар саархан асуудлаас амьдралд ам зөрөхийг алийг тэр гэх вэ. Авдаг цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй болохоор Ганаа сүүлдээ бухимдуу явах боллоо. 2012 онд АН-д санал өгсөндөө ч харамсаж эхлэв. Бухимдаж, ядаж байхад эхнэрийнх нь үглэж, янших ч ихсэв. Гэртээ хүүхдээ хараад суугаа эхнэрт нь буруу байхгүй. Ганаагийн бухимдлын гол шалтгаан нь цалин цавгаа нэмж чадаагүй эрх баригчид юм. Өнгөрсөн дөрвөн жил үе шаттай цалин нэмэгдүүлнэ гэсэн эрх баригчдын мөрийн хөтөлбөр нь хумхийн тоос болон замхарсан. Харин Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөртөө "Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлнэ", "Залуу гэр бүл, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс олон хүүхэдтэй гэр бүлийг тэргүүн ээлжинд орон сууцжуулах бодлого баримтална", "Баян ядуугийн ялгааг бууруулж, чинээлэг давхаргыг нэмэгдүүлнэ" гэсэн заалт орсон нь Ганаа хийгээд эхнэрийнх нь сэтгэлд гэрэл асаалаа. Одоо тэд ам мурийхаа больсон. Цалин нэмэгдэж, амьдрал нь сайжирна гэдэгт итгэдэг болсон. Ганаа энэ жил АНдуурсан сонголтоо МАНдуулсан сонголтоор сольж байгаа.
С.БУЯН
Монгол Ардын намын сонгуулийн төв штаб
Бусдад түгээх
  • gplus