Доройтсон долоон жилийг өөрчлөхөд эв нэгдэл чухал гэв
ӨЛГИЙЧҮҮД МАХН-ТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЭВ

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын УИХ, орон нутаг нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчдээ дэмжиж, мөрийн хөтөлбөрөө иргэд сонгогчидод танилцуулах уулзалт наран ургах зүгээс эхэлж, нийслэл орон нутагт үргэлжилсэн бол өнгөрсөн өдрүүдэд баруун хязгаарт ажиллалаа. Завхан, Ховд аймагт ажилласны дараа Баян-Өлгий, Хөвсгөл аймаг, мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэд, сонгогчидтой уулзлаа.


 
Өлгий хотын иргэд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт үндэснийхээ хувцасыг бэлэглэн, халуун дотноор хүлээн авав. Тус аймагт  УИХ-ын сонгуулийн зургадугаар тойрогт МАХН-аас Д.Чинзориг нэр дэвшиж байгаа юм. Танхим дүүрэн иргэдтэй хоёр цаг гаруй үргэлжилсэн уулзалтын үеэр иргэд их хэмжээний өр зээлээ төлж чадахгүйн улмаас газар нутгаасаа өгөхөөр болсон Тажикастан улсын талаар асууж, Монгол хүн бүр 15 сая төгрөгийн өртэй байгаа асуудал газар нутгаа өгөх хэмжээд хүрэх вий гэдэгт санаа зовниж буйгаа хэлж байв.
 
Мөн түүхий эдийн үнэ унаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн нь иргэдийн амьдралыг улам дордуулж байгаа төдийгүй төрөл бүрийн татвар, оюутны сургалтын төлбөр хүндрэл үүсгэж  дарамт учруулж байгааг дурдаж байв. Тухайлбал, өмнөх жилүүдэд 10 мянган төгрөгөөр өгдөг байсан хонины нэхий 500 төгрөгийн үнэ хүрэхгүй болсон нь арчаагүй, хариуцлагагүй төр засаг цөөн хэдэн эрх мэдэлтний буруутай үйл ажиллагаа. Тиймээс улс орноо хөгжүүлж, иргэдийн амьдралыг өөд нь татахад буу шийдэм бариад тэмцэх биш сонгуулийн хувьсгал хийж эв нэгдэлтэй байх нь чухал гэдгийг сонгогчид нутаг нэгтнүүддээ уриалж байв.
 
МАХН-аас дэвшүүлж буй Монгол Улсын зүүн хязгаарыг баруун хязгаартай холбосон 3500 км урт мянганы төмөр зам, оюутны сургалтын төлбөрийг төрөөс 100 хувь даадаг болох тогтолцоо, эх хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн хамгаалалтын хөтөлбөрийг дараагийн дөрвөн жилд нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай байгааг сонгогчид онцлон дурдаж байв. Үүний тулд зургадугаар сарын 29-нд хөгжлөөрөө түүчээлэх шинэ Монгол Улстай золгохын тулд бүгд үзгээ бариад өөрчилсөн шиг өөрчилнө, Их Монгол Улсаа сэргээн мандуулна гэдгээ намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт амласан юм. Уулзалтын дараа нутгийн өндөр настан гэртээ урьж аймгийн  иргэдэд тулгамдаж байгаа асуудлаа ярьж, сэтгэгдлээ хуваалцаж Н.Энхбаяр төрд ажиллахдаа өлгийчүүдэд ээлтэй олон шийдвэр гаргаж ирсэн учраас Шинэ Монголтой золгохын тулд өөрчлөлтийг хийх ёстой. Өөрчлөлтийг өлгийчүүд түүчээлж, Их Монгол Улсаа сэргээхэд гар бие оролцож түүхийг нь бичилцэх ёстой гэв.
 
ХӨВСГӨЛЧҮҮД ШИНЭЧЛЭЛИЙГ ЭХЛҮҮЛНЭ
 
МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өчигдөр нэр дэвшигчидээ дэмжин, намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулахаар Мөрөн хотын  иргэдтэй уулзлаа. Тэрээр онгоцноос буусан даруйдаа аймгийн телевизүүдэд ярилцлага өгч дараа нь Бөхийн өргөөнд уулзалтаа эхлүүлсэн юм. Энэ үеэр иргэдийн хөндөж байсан нэг асуудал зарим намын нэр дэвшигчид иргэдийн саналыг худалдаж авахаар Улаанбаатар хотоос хэдэн зуун хүмүүсийг шилжүүлж, нэг иргэний нэр дээр 5-10 хүнийг бүртгэж байгаа тухай хэлэв. Тиймээс шударга сонгууль явуулахыг хүсч байна гэв.
 
Хөвсгөл аймагт УИХ-ын сонгуулийн 37 дугаар тойрогт МАХН-аас Ч.Чинчулуун, УИХ-ын сонгуулийн 38 дугаар тойрогт Б.Санчир, УИХ-ын сонгуулийн 39 дүгээр тойрогт Ч.Чимидсүрэн нар нэр дэвшиж байгаа юм. МАХН-аас нэр дэвшигчдийг хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа болон нэр цэвэр дадлага туршлагатай залуу боловсон хүчин хэмээн сонгогчид үнэлж байна. Доройтсон долоон жил, элгээрээ хэвтсэн эдийн засаг, эх орныхоо эзэн нь байж чадахгүй байгаа төрийн түшээдийг солихын тулд Ардчилсан хувьсгал, Тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг зоригтойгоор эхлүүлж байсан ард түмэн энэ удаа шинэчлэлийг дуу нэгтэйгээр эхлүүлнэ гэдгээ хэллээ.  Аймгийн өндөр настан  Ө.Очирбат “Монгол Улсыг 10 жилийн дотор 60 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар хөгжлөөрөө дэлхийн эхний 30 дугаар байрт улс орон болгохоор МАХН, Н.Энхбаяр зүтгэж байна. Эдний хөдөлмөр зүтгэл талаар өнгөрөхгүй байх. Тухайлбал, нэг айл 60 мкв талбай бүхий орон сууцыг тэг түрээсээр 450 мянган айлыг орон суужцуулна гэнэ. Орон сууцны асуудлаа шийдвэрлэсэн хүн ажил хийгээд амьдраад явахад газардахгүй. Мөн хот суурин газрын ойролцоо сүү махны чиглэлийн мал үржүүлэх хөдөө аж ахуйн фермерийн цогцолбор байгуулна гэдэг нүдээ олсон ажил. 3500 мвт бүхий эрчим хүчний шинэ эх үүсвэр, сард таван сая төгрөгийн орлоготой чинээлэг дундаж давхаргыг бий болгох өнөө маргаашаа биш ирээдүйгээ харсан бодлого шийдвэр их байна. Ялангуяа залуус намуудын мөрийн хөтөлбөрийг уншиж байж сонголт хийгээсэй” гэсэн юм.
 
Хөвсгөлчүүд тэр дундаа залуус шинэ үеэ дэмжиж өнөөдрийн жижиг эрх ашгаас ирээдүйн том өгөөж чухал гэдэг үүднээс шинэчлэлийг эхлүүлнэ гэв.
 
ЗҮҮН ХАРААГИЙНХАН БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ ЗАЛУУГ ДЭМЖИНЭ



МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр үдээс хойш Мандал сумын иргэдтэй уулзав. УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт МАХН-аас “Барилга корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Эрдэнэбат нэр дэвшиж тойргийн иргэдийнхээ итгэлийг хүлээн ажиллаж байна. Намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Мандалговийн худалдааны төвөөр орсны дараа намын төв байран дээр сонгогчидтой уулзав. Мандал сумынхан өнөө цагийн залуу үеийнхний амжилтын түүчээ болсон бүтээн байгуулагч, олон зуун залууг ажлын байраар хангаж эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж яваа нутгийн хүү Ш.Эрдэнэбатыг дэмжинэ гэж байна.
 
Уулзалтын үеэр нэр дэвшигч Д.Эрдэнэбат иргэдэд хандаж хэлсэн үгэндээ “Бүтээн байгуулалт бол хөгжлийн гарц. Хөгжлийг сууринаас нь зөв тавих хэрэгтэй. Сэлэнгэ аймаг газар тариалан, мал аж ахуйн тулгуур бүс нутгийн хувьд мөн газар зүйн байрлал хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ байгаль цаг уурын нөхцөл хотжилтын түвшин зэрэг олон талуудыг нь түшиглэн зөв удирдлага зөв зохион байгуулалт, хөрөнгө оруулалтаар хангаж чадвал нутаг орны хөгжил дэвшил бүтээн байгуулалтаараа улсдаа тэргүүлсэн аймаг болно гэдэгт эргэлзэхгүй байгаа. Төр байхын цагт улс гүрэн хүчтэй байж Монгол Улс нэртэй хүчтэй хөгжил дэвшилтэй байна гэж би ойлгодог. Нийслэл хотод хангалттай их бүтээн байгуулалтыг хийж үзлээ. Одоо бол арай өөр хөдөөгийн жижиг сууринг маш сайхан төлөвлөлтэйгээр цогц байдлаар барилга байшин сүндэрлэсэн сайхан  хот болгох юмсан гэж мөрөөддөг. Мөрөөдлөө биелүүлчихээд “Би чадсан” гэж өөртөө хэлэх өдөр ирнэ гэж итгэдэг” гэдгийг онцолсон юм. Тэрээр өнгөрсөн хугацаанд Оюутолгой төсөлтэй хамтарч ажиллах явцдаа 1200 залууг энэ төсөлд ажиллуулжээ. Нутгийн иргэд бүтээн байгуулалтын салбарт гэр бүлээрээ хүчин зүтгэж яваа Ш.Эрдэнэбатыг тэрдундаа МАХН-ын Хөгжлийн хувьсгал мөрийн хөтөлбөрийг дэмжиж байгаагаа хэлж байв.
 
Сонгогчидтой хийсэн уулзалтын үеэр намын дарга Н.Энхбаяр “Намаараа талцах биш зөв бодлого гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө тэмцэж байгаагаа дэмжье. Ард түмэн хожих ёстой. Намуудын хэрүүл маргаанд цэг тавьж ард түмний сонголт, хүчийг харуулъя. Зөв бодол дээр тогтсон эв нэгдэл бат бөх байдаг. Шинэ Монголтой золгох өдөр удахгүй ирнэ гэдэгт итгэж байна. МАХН-ын нарийн тооцоо судалгаан дээр тулгуурласан ард иргэдийн амьдралд өгөөжөө өгөх Хөгжлийн хувьсгал мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд манай намынхныг багаар нь дэмжээрэй. Сонгогчдын хэлсэн шиг өөрчлөлт шинэчлэлийг хийхэд заавал буу шийдэм бариад тэмцэх биш үзгээ барьж очоод МАХН-ыг, МАХН-аас нэр дэвшигчдийг дэмжээрэй” гэв.

С.Уянга
МАХН-ын сонгуулийн төв штаб
Бусдад түгээх
  • gplus