Дампуурлаа зарлаж магадгүй орнуудын хоёрдугаарт монгол жагсаж байна

АН эхлээд хар машинаар санал тоолох гэж зүтгүүлсэн. Аргагүй  олонхийн эсэргүүцэлтэй тулаад ирэхээрээ 50 хувийг нь үлдээсэн. Дээрээс нь эрх мэдлээ ашиглаад тойрог зурах нэрээр “хулгай” хийсэн. АН-ын хамгийн том найдлага бол энэ хоёр. Өөрөөр хэлбэл, АН-д чин үнэнчээр иргэдийн саналыг авах найдлага тасарсан гэсэн үг. Тийм ч учраас эрх мэдэлтэй байгаа боломжоо ашиглан, элдэв “хор” найруулсан. Тэд үнэндээ  ард  түмнийг нүдгүй сохор, чихгүй дүлийд тооцон, энэ бүх “луйвраа” түмний нүдэн дээр ил хийсэн нь харамсалтай.

17 хувьд хүрчихээд байсан эдийн засгийн өсөлтийг дөрөвхөн жилийн дотор тэг рүү оруулсан. Гэсэн атлаа дааж давахааргүй их өр тавьсан. Ирэх жилээс бид АН-ынхны тавьсан их өрийг татвараараа төлж эхэлнэ. Урьд өмнө нь дуулдаагүй их хэмжээний өр тавьсан атлаа эдийн засгаа сүйрүүлчихсэн. Энэ ямар гээч засаглал вэ. Ямар гээч бодлого вэ. Энгийн логикоор бодвол их л мөнгөн дээр суусан засаг юмсанж. Гэсэн атлаа өнөөх мөнгөнийх нь үнэр ч үгүй, дааж давахгүй их өрнөөс өөр зүйл үлдээгүй байх юм, бидэнд.

Дэлхийн хэмжээнд өрнөөсөө болж сүйрэлд хүрч магадгүй орнуудын хоёдугаарт Монгол Улсыг жагсаж байна. АН “чадлаа”, дэлхий дахинд Монголын нэрийг муугаар цуурайтууллаа. Гэсэн атлаа  өнөөдөр “Ахиулан хийх ажил их” гэсэн уриатайгаар сонгуульд оролцож байна. Харин их өрнөөс хэрхэн салах тухай хэн  ч, юу ч ярихгүй байгааг иргэн та анзаарсан л байх. Аливаа асуудлын гарц шийдлийг тодорхойлж байж гэтэлгэх учиртай. Гэтэл АН-д ямар ч шийдэл алга. Шийдэлгүй учраас гарц ч алга. Эсвэл тэд ахиулаад л өр тавиад байх санаатай байгаа хэрэг үү.

Эцсийн дүндээ АН дээрмийн төрхөндөө бүрэн шилжчихэж гэж дүгнэж болохоор байна. Тэд  2012 онд иргэдийн саналыг хар машинаар “дээрэмдэн”  авч төрийн эрхэнд гарсан. Одоо дааж давахгүй их өрөөр та бидний маргаашийг дээрэмдэж байна.

Эрх баригчид нь дээрэмчин төрхтэй болчихоор энэ улс орон  яаж хөгжих вэ. Өнөөдөр амаа барьсан, АНдуурсан хүн хаа сайгүй байна. Төрийн эрхэнд хэн  гарна, түүний үйлдлээс таны амьдрал шууд хамаарна. Тиймээс та бид алдаж болохгүй сонголтын өмнө ирээд байна. “Дээрэмчин” төрхтэй АН-ыг сонгож амаа барих уу, эсвэл  амиа бодоод өөр сонголт хийх үү. АН нэгэнт иргэн Батаагийн амьдралыг дээшлүүлэх талаар биш өвөр зуураа хэрхэн хөлжих, өнгө мөнгөн дээр  яаж удаан суухыг л боддог нь нэгэнт ил болсон.  Тиймээс одоо та, бид амиа бодох цаг иржээ. Андуурсан сонголтоо мандуулж гэмээнэ ард түмэн рүүгээ хардаг төртэй болохын эхлэл  буюу.
 

Х.ГАЛ
Монгол Ардын намын сонгуулийн төв штаб

Бусдад түгээх
  • gplus