Сонгуулийн автоматжуулсан системийг туршина
 Ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд энэ сарын 24-ний өдрийн /Улаанбаатарын цагаар/ 12.00 цагт бүх 1998 санал авах байранд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, журамд заасны дагуу туршилтын ажлыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү туршилтаар санал тоолох төхөөрөмж  санал авах байрандаа нэгбүрчлэн хүргэгдсэн эсэх, тээвэрлэлтийн явцад эвдрэл гэмтэл гарсан эсэх, түүнчлэн саналын хуудсаа зөв уншиж, бодож байгаа эсэх, мөн үр дүнг дамжуулах зэргээр  тэдгээрийн хэвийн ажиллагааг шалгаж бэлэн байдлыг тогтоох ажээ.

 Туршилтыг тухайн санал авах байранд ажиллаж буй мэдээллийн технологийн даамал хийж гүйцэтгэх юм .
 
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus