“Рио-2016”-д зодоглох жүдочдын мэдүүлгийг илгээлээ

Монголын жүдо бөхийн холбооноос “РИО-2016” зуны олимпийн наадамд оролцох жүдо бөхийн багийн бүрэлдэхүүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард зарласан.  Тэгвэл өчигдөр албан ёсоор Монголын жүдогийн шигшээ багийн мэдүүлгийг илгээжээ. “Рио”-г зорих жүдочдыг олимпийн аварга Н.Түвшинбаяр ахалж байгаа юм. Олимпийн наадамд оролцох Монголын багт дараах тамирчид багтаж байна. 

Эрэгтэй
-60 кг- Ц.Цогтбаатар
-66 кг-Д.Төмөрхүлэг
-73 кг Г.Одбаяр
-81 кг-О.Ууганбаатар
-90 кг Л.Отгонбаатар
-100 кг Н.Түвшинбаяр
+100 кг Б.Тэмүүлэн

Эмэгтэй
-48 кг М.Уранцэцэг
-52 кг А.Цолмон
-57 кг Д.Сумъяа
-63 кг Ц.Мөнхзаяа
-70 кг Ц.Наранжаргал
-78 кг П.Лхамдэгд
+78 кг О.Жавзмаа
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus