У.Хүрэлсүх МАН-ын нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг уриалав

МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн У.Хүрэлсүх, УИХ, Засгийн Газрын гишүүн асан Т.Ганди тэргүүтэй намын төв сонгуулийн штабын гишүүд УИХ-ын 7,8,9-р тойргуудад буюу Баянхонгор аймагт МАН-аас нэр дэвшигч Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, Т.Билэгт нарыг дэмжиж Баянхонгор аймгийн сонгогч иргэд залуустай уулзав. Уулзалтанд нийт 1200 гаруй хүн оролцжээ.

Ажлын хэсгийнхэн МАН-аас 2016 онд УИХ-ын сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр болон өнөөгийн улс орны нийгэм, эдийн засгийн хүндрэл бэрхшээл, ард түмний амьдралийн үнэн бодит байдлыг судалгаа, тоо баримт дээр үндэслэн тайлбарлаж, тулгамдаж буй эдгээр бэрхшээлийг даван туулахын тулд шинэ сонголт хийж, туршлагатай, улс төрийн ууган хүчин МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь сонгож өгөхийг уриалав.



Монгол Ардын намын сонгуулийн төв штаб

Бусдад түгээх
  • gplus