Британид 07.00 цагаас санал асуулга эхэлнэ

Британичууд өнөөдөр Европын холбоонд үлдэх эсвэл гарах гэсэн хоёр сонголтын аль нэгийг нь сонгоно. Санал хураалт орон нутгийн цагаар 07.00 цагт эхэлж, 22.00 цагт дуусах бөгөөд түүнээс хойш санал тооллого албан ёсоор эхлэх ажээ. Бүх нийтийн санал асуулга сонгуультай адил зармаар явагдаж, нийтдээ 46499537 хүн оролцон өөрсдийн сонголтоо дугуйлна.  Үлдэх, эс үлдэх гэсэн хоёр сонголын аль нэгийг дэмжих улс төрийн хүчнүүдийн кампанит ажиллагаа дөрвөн сарын хугацаанд үргэлжилж, гагцхүү өнөөдөр тэрхүү мэтгэлцээнд цэг тавигдах ажээ.

Их Британийн түүхэн дэх гурав дахь удаагийн бүх нийтийн санал асуулгын явцыг эх орон даяараа  Би Би Си агентлаг шууд дамжуулан үзүүлэх юм байна. Санал асуулгын хуудас маш энгийн асуулттай. “Та Их Британийн Европын холбоонд гишүүнээр үлдэхийг хүсч байна уу, эсвэл гарахыг дэмжиж байна уу” гэх.  Улмаар нийт санал асуулгад оролцогсдын 50-иас илүү хувийн саналыг авсан хариулт Европын холбоо болоод Их Британийн цаашдын хувь заяаг шийдэх учиртай.  Одоогоор орон даяар 382 санал авах байр ажиллаж буй бөгөөд тэд 22.00 цагаас санал тооллогыг эхлүүлэх гэнэ.
 

Монголын мэдээ

Бусдад түгээх
  • gplus