Зөөврийн хайрцгаар санал өгөх иргэдийг бүртгэх хугацаа маргааш дуусна
Сонгуулийн тухай хуульд заасны дагуу зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчдын хүсэлтийг хүргүүлэх хугацаа маргааш дуусгавар болно. 

Хуульд, Эрүүл мэндийн байдлын шалтгаанаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогч нь өөрийн эрүүл мэндийн талаарх эмчийн магадлагааг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлнэ гэж заажээ. 

Мөн Дайчлагдсан, саатуулагдсан, баривчлагдсан этгээд болон санал авах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан нь зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ тухайн байгууллагын удирдлагад өгөх бөгөөд уг хүсэлтийг, байгууллагын тодорхойлолтын хамт байгууллагын удирдлага санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх учиртай. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus