Өнөөдөр болох үйл явдлууд

09:30 цагт: Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн хурал Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд болно.

09:45 цагт: Тахарын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Гамшгийн ослоос урьдчилан сэргийлэх хамтарсан практик сургуулилт зохион байгуулах гэж байна. (Туушин зочид буудлын зүүн талд хуучнаар Архивын ерөнхий газар)

10:00 цагт: Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн 2016 оны анхдугаар хуралдаан "Шангри-Ла" зочид буудлын "Москва" танхимд эхэлнэ.

11:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд 2016 оны УИХ болон НИТХ-ын сонгуулийн мэдээллийн урьдчилсан дүнг сэтгүүлчид болон иргэний нийгмийн байгууллагынханд Хэвлэлийн Хүрээлэн, Бүгд Найрамдахчуудын Хүрээлэнгээс танилцуулна.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд Ази, далайн 27 орны эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг, холбоодын удирдлагуудын бага хурал, эмч нарын семинар энэ сарын 23-25-нд Улаанбаатар хотод болохтой холбогдуулж мэдээлэл хийнэ.

11:00 цагт: УДБЭТеатрын тайзнаа тавигдсан анхны мэргэжлийн балет болох Б.Асафьев "Бахчисарайн оргилолт булаг" балетын түүхэн 60 жилийн ойн тоглолт 2016 оны 06 сарын 25,26 болох юм. Тоглолтын хэвлэлийн бага хурал өнөөдөр УДБЭТеатрын байранд болно.

11:30 цагт: MN-Мэдээллийн төвд МАХН-ын гишүүд хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд СХД-ийн 71-р тойрогт бие даан нэр дэвшигч Х.Бат-Ялалттай холбоотой асуудлаар тус дүүргийн ИЗНН-аас мэдээлэл хийнэ.

12:00 цагт: MN-Мэдээллийн төвд З.Баянсэлэнгийн Сонгуулийн штабаас нэр дэвшигчдийн талаар ноцтой баримт дэлгэнэ.

12:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд 2013 онд ашиглалтанд орох байсан УБЦТС компанийн ажилчдын орон сууцтай холбоотой асуудлаар тус компанийн ҮЭХ, ажилчдын түр хороо баримт дэлгэж үнэн бодит мэдээлэл өгнө.

12:00 цагт: Зургадугаар сарын 19-ний өдрийн ebarimt сугалаанаас өндөр дүнтэй хонжвор хожсон азтануудтай уулзах уулзалт Гааль татварын ерөнхий газар болно. Мөн сугалааны болон буцаалтын талаар мэдээлэл өгнө.

18:00 цагт: Энэтхэгийн Балданбрайбун хийдийн Гоман дацангийн гэвш, лхаарамба, МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Шашины ИС-ийн багш Агваанцүлтэм бээр 3-р Далай Ламын зохиосон "Бодь мөрийн зэрэгийн хөтөлбөр-Тунгаамал алтан" номын тайлбарыг долоо хоногийн Пүрэв болон Баасан гаригт үргэлжлүүлэн айлдана.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus