Хятадын

Хятадын өмнөд хэсгийн Гуандун мужид удирдагчаа шууд сонголтоор сонгодог цор ганц тосгон бий. “Вукан” гэх энэ тосгон 13 мянган хүн амтай бөгөөд нутгийн нргэд 2011 онд газар шорооныхоо төлөө авлигад идэгдсэн нутгийн удирдлагуудаа эсэргүүцэн тэмцсэнээр ардчиллын салхийг сэвэлзүүлсэн гэдэг.
 
Тэгвэл шууд сонголтоор сонгогдсон тосгоны захирагч шоронгнйн дөрвөн хананы дунд хоригдож буй тухай “Франп пресс” агентлаг уламжлав. Тэрбээр орон нутгийн засаг захиргааны дээд байгууллагадаа гомдол гapгaxaap зэхэж байтал гэнэт л түүнийг хээл хахуулийн хэрэгт сэжиглэн баривчилсан байна. Тиймээс тосгоны захирагчаа суллуулахаар 3500 гаруй хүн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж буй ажээ.
 
Гуандун мужийн “Вукан” тосгон эдүгээгээс дөрвөн жилийн өмнө газар шорооныхоо төлөө тэмцэж, тухайн үедээ л дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан гэдэг. Орон нутгийн Коммунист намын удирдлагууд иргэдийн газрыг ямар ч нөхөн төлбөргүйгээр “булаан авч”, барилгын компаниудад худалдсан нь эсэргүүцлийн жагсаалыг өдөөсөн байна. 2011 оны есдүгээр сард эхэлсэн эсэргүүцлийн цуглаан өргөжиж, нутгийн удирдлагуудыг суудлаас нь түлхэн унагаасан аж.
 
Үүний дараа мужийн захирагчийн шийдвэрээр дагдаа нар Вукан тосгоны замыг хааж, 10 хоног бүсэлсэн аж. Хятадын цагдаа нар олон хүнийг барьж хорин, тамлаж амь насыг нь хөнөөсөн боловч тэмцэл оршин суугчдын ялалтаар өндөрлөсөн юм. Тэд нутгийн удирдлагаа өөрсдөө сонгох эрхийг олж авснаар тэмцэл өндөрлөж, “Ардчилсан тосгон” гэх тодотголыг хүртсэн байна. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө цагдаагийн байгууллагынхны бүслэлтэд ороод байсан тосгоны захирагч Лин Зулуан орон нутгийн Засгийн газартаа гомдол гаргаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөснийхөө төлөө ийнхүү баривчлагдаад байна.
 
Энэ удаа ч мөн хууль бус газрын наймааг эсэргүүцэж байжээ. Гэвч, цагдаагийн байгууллага хэвлэлийн хурал хийх үедээ “Тосгоны захирагч тосгонд төсөл хэрэгжүүлэх нэрийдлээр их хэмжээний хахууль авснаа өөрөө илчилсэн” хэмээн мэдэгдсэн байна. Харин үүнийг нь эсэргүүцсэн тосгоны иргэд “цагдаагийн алба хаагчид хүчээр ял тулгасан” гэж эсэргүүцэн 3500 гаруй иргэн захирагчаа суллуулахаар жагсч байгаа гэнэ.
 
Одоогоор тосгонд цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд жагсагчид ямар нэг байдлаар эмх замбараагүй байдал үүсгэлгүй тайван жагсч буй ажээ. Хууль хяналтынханд баривчлагдсан Лин Зулуан 2011 оны жагсаалын гол толгойлогч байжээ. Тэрбээр 6000 гаруй хүний дунд явуулсан нууц санал хураалтаар тосгоны даргаар сонгогдсон байв. Хятадад хөдөө тосгодыг хотжуулах төлөвлөгөө эрчимтэй өрнөхийн хэрээр газраа булаалгасан тариаланчид барилгын компаниудын хооронд үймээн дэгдэх болжээ.


Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus