Оюутан сурагчдын хичээл амарч, зуны аялал зугаалгын улирал эхэлснээр орон нутгийн зорих тээврийн хэрэгслийн эрчим болон зорчигч урсгал нэмэгдэж байгаатай холбогдуулан Автотээврийн Үндэсний Төв, Замын Цагдаагийн Газартай хамтран улсын хэмжээнд зохион байгуулдаг хяналт шалгалтын нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна.

Хяналт шалгалтын хугацаанд буюу зургадугаар сарын 08-20-ны байдлаар Улаанбаатар хотыг тойрсон Төв аймгийн Баянчандмань, Баянцогт, Эрдэнэ сумдад гарч буй хяналтын цэгүүдээр Автотээврийн хяналтын улсын байцаагч нар нийт 2103 тээврийн хэрэгсэл шалгаж, 102 зөрчил илрүүлэн, 1.280.000 төгрөгийн торгууль шийтгэврийн арга хэмжээ авч ажилласан байна.







olloo.mn

Бусдад түгээх
  • gplus