Аргентин шигшээ тоглолтод шалгарлаа
Америкийн цомын 100 жилийн ойд зориулсан тэмцээн АНУ-д үргэлжилж байна. Тус тэмцээний хагас шигшээд учраа таарсанАНУ, Аргентины шигшээ багийн тоглолт явагдаж дууслаа. 

Америкийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн чухал үйл явдлаар нэрлэгдсэн уг тоглолтод өнөө цагийн хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Лионель Месси тэргүүтэй Аргентинчууд өрсөлдөгчөө 4:0-ээр бут ниргэж, итгэл төгс шигшээд шалгарав.

Тус тоглолтод Лавесси , Месси , Игуаин  нар гоолдож шигшээ багаа финалд  хүргэлээ. Тэдний өрсөлдөгч өнөөдөр тодрох бөгөөд Колумб, Чилийн багийн аль хожсон нь шигшээ тоглолтод Аргентинийн хүчирхэг багийн эсрэг тоглоно.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus