Хувьцааг үнэгүйдүүлж буйд иргэд эгдүүцэж байна

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Дуламсүрэнгийн  Оюунхоролын уулзалтад иргэд сонгогчид олноор оролцож, ахуй амьдралын наад захын асуудлуудаас эхлээд ажил хэрэгч саналуудыг ч олноор хэлж  байна. Тухайлбал, Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль дээр болсон уулзалтад оролцогсод төрийн алба дампуурч, төрлийн алба болсон тухай, төсвийн хөрөнгөөр хийж буй бүтээн байгуулалтууд хэд дахин өндөр үнэтэй байгаа тухай саналаа хэлж, асууж байлаа. Иргэн Бумандалай тухайн хүнд насан туршид нь байх ёстой   хувьцааг Засгийн газар үнэгүйдүүлж авч буй эрх баригчдад  эгдүүцэж байгаа аж. Сонгуулиар санал авахын тулд маш их мөнгө хэвлэж, эдийн засгаа унагаах юм хийж буйд маш их дургүйцэж байгаагаа ч нуусангүй. Тэрбээр мөн "Телевизүүдээр дан АН-ын юм л гараад байна. Ардын нам бодлогоо сайн ойлгуулаач ээ"  гэсэн юм.

Нэр дэвшигч Д.Оюунхорол түүнтэй санал нэг байгаа гэв. Д.Оюунхорол   УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байх үедээ Баянзүрх дүүргийн төрөх эмнэлгийг гурван тэрбум төгрөгөөр бариулах төсөв батлуулж байжээ. Гэтэл энэ төсөв томорсоор 21 тэрбумаар бариулж дуусгас ан гэнэ. 2012 онд нэг км замыг 500 сая төгрөгөөр тавиулж байсан бол өнөөдөр нэг тэрбум  300 саяар тавиулдаг болжээ. Ингэж төсвийн хөрөнгөөр барьж буй бүтээн байгуулалтын ажлыг зохиомлоор үнийг нь нэмэгдүүлж, дундаас нь завшдаг байх магадлалтай аж.

Ялангуяа "Чингис", "Самурай" бондуудын хөрөнгийг юунд үрэн таран хийснийг шалгуулахаар Монгол Ардын Намын бүлгээс  АТГ-т өгсөн байгаа аж.

Сонгуулийн үеэр иргэн бүрээс худалдан авч буй хувьцаа  иргэдийнхээ нэр дээр  байсан бол уул уурхайн ордууд эргэлтэд орохоор хэд дахин үнэд орох байсан гэж нэр дэвшигч байр сууриа илэрхийллээ. Эрх баригчид яг ягаан, цэнхэр тасалбар шиг үнэгүйдүүлж ,буцаан хурааж авч байгаа нь хууль зөрчиж буй явдал гэлээ. Монгол Ардын Нам энэ удаагийн мөрийн хөтөлбөртөө Тавантолгойн 1072 хувьцааг үнэ цэнэтэй болгож, Баялгийн сан байгуулахаар тусгаад байгаагаа нэр дэвшигч Дуламсүрэнгийн Оюунхорол хэллээ. Ер нь дараа нь энэ улсад,  энэ ард иргэдтэй амьдрахгүй юм шиг аашилж байгаа эрх баригчдыг сонгохгүй байхыг мөн уриаллаа. Уулзалтад оролцсон иргэд АН-ынхны үйлдэлд харамсаж, халаглаж байсан юм.






 
УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Оюунхоролын сонгуулийн штаб
Бусдад түгээх
  • gplus