Тулгууртай харайлтын олимпийн хоёр удаагийн аварга Елена Исинбаева Олон улсын хөнгөн атлетикийн холбоог (IAAF) Лозанна хотын Спортын арбитрийн шүүхэд өгөхөөр шийдсэн тухайгаа "Р-Спорт" сонинд ярьжээ. Мөн ийм гомдлыг Оросын багийн бусад хэд хэдэн тамирчид гаргахаар болсон байна.
Олон улсын хөнгөн атлетикийн холбоо Оросын тамирчдыг Рио-2016 зуны 31-р олимпийн наадамд оролцуулахгүй байх шийдвэрийг гаргасан. Улмаар сэргээш хэрэглээгүй нь батлагдсан ОХУ-ын тамирчдыг олон улсын Олимпийн хорооны тугийн дор жагсахаар болсон.

Б.Сансар
olloo.mn