Хэвлэл мэдээллийн салбарт 4400 орчим хүн ажиллаж байна
Хэвлэлийн Хүрээлэнгээс “Монголын хэвлэл мэдээлэл - Өнөөдөр” тайлан эмхэтгэлийг 17 дахь жилдээ хэвлэн нийтэлжээ. Улмаар энэ салбарын хөгжлийн чиг хандлагын талаар Хэвлэлийн хүрээлэнгийн судлаачид өнөөдөр мэдээлэл хийлээ.

 Судалгаагаар хэвлэл мэдээллийн салбарт 4400 орчим хүн ажиллаж байгаагаас 53 хувь нь телевизийн салбарт ажиллаж байгаа гэсэн байна.

2016 оны эхний байдлаар 100 гаруй мэдээллийн сайт тогтмол ажиллаж буйг судлаачид хэлж байна. Тухайлбал 2014 онд 92 сайтыг мониторингийн тайланд танилцуулж байсан бол энэ онд 98 болон нэмэгджээ.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus