“Звери” хамтлаг Монголд тоглоно
“SHAMK” entertainment болон  "Аист" телевизийн урилгаар Оросын алдарт "Звери" хамтлаг Монголд тоглолтоо хийхээр болжээ. Энэхүү тоглолтоо "Sings for Mazaalai" уриатайгаар мазаалайг хамгаалах үйлсийг олон улсад таниулах зорилготойгоор хийж байгаагаараа онцлогтой юм байна.

Дашрамд дуулгахад “Звери” хамтлагийг 2001 онд хамтлагийн гоцлол дуучин Роман Билык үүсгэн байгуулсан гэдэг. Тус хамтлаг гоцлол дуучин Роман Билык, бөмбөрчин Михайл Краев, хөгжимчин Вячеслав Зарубов,  бас гитарчин Алексей Любчик, гитарчин Максим Леонов нарын таван  гишүүнтэй.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus