Тэд юу хийчих вэ?

2009 онд дэлхийн эдийн засгийн хямрал санхүүгийн зах зээлийн 95 хувийг бүрдүүлж буй банкны салбарын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, чанаргүй зээлийн хэмжээг эрс нэмэгдүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Энэ нь зарим банкыг төлбөрийн чадваргүй болгоход хүргэсэн гэдэг. Тэгвэл энэхүү хүндрэлтэй нөхцөл байдал манай улсад үүсээд удаж байна.

Чанаргүй зээлийн хэмжээ өсөх болсон шалтгаан нь эдийн засгийн хямралтай холбоотой гэдгийг бүгд мэдэж байгаа. Ажилгүйдлийн түвшин түүхэн дээд хязгаарыг эвдэж, 11.6 хувь боллоо. Өөрөөр хэлбэл, 2009 оны хямралын дараах үеийн үзүүлэлтийг давсан юм. Өрхийн орлого энэ оны эхний дөрвөн улиралд 92 мянган төгрөг буюу 9.8 хувиар буурч 849.5 мянган төгрөг болсон гээд таагүй мэдээ олон бий.

Эрх баригчид эдийн засгийн хямралын шалтгааныг дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн уналттай холбон тайлбарлаж байгаа. Гэхдээ түүхий эдийн хямрал зөвхөн Монголыг дайраагүй гэдгийг онцлох хэрэгтэй. Австрали, Чили, Канад тэргүүтэй экспортлогчид хүнд үеийг туулж байна. Гэхдээ ажилгүйдлийн түвшин огцом өсөж, түүхэн дээд хязгаарыг эвдэж байгаа улс манайхаас өөр алга. Тухайлбал, зэсийн үнэ өдрөөс өдөрт уруудаж байгаа ч Австралийн ажилгүйдлийн түвшин буурсан. Өнгөрсөн оны эхний улиралд 6.2 хувьд хүрч байсан тус улсын ажилгүйдэл өдгөө 5.7 хувьтай байгаа юм.

Тиймээс эдийн засгийн хямралаар түрүү барьж, элэг дөрвөөрөө хэвтэхийн оронд төрийн оновчтой бодлогын үр дүнд хямралыг түвэггүйхэн давж байгаа Австрали улсаас суралцах зүйл эрх баригчдад олон байна. Харамсалтай нь өр тавихаас өөр шидгүй эрх баригчдад бусдаас суралцах зав байсангүй. Одоо хугацаа ч бага үлдлээ. Өр зээл тавихаас өөр шидгүй эрх баригчдаас монголчууд салах цаг хэдийнэ болжээ.


Д.СҮХ
Монгол Ардын намын сонгуулийн төв штаб

 

Бусдад түгээх
  • gplus