Эрүүл мэндийн даатгалаараа эмчилгээ, үйлчилгээ авдаг болох хэрэгтэй
Иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үедээ өвчний түүхэнд бичигдсэн эм, тариа, ороох боох материалын зардлыг эрүүл мэндийн даатгалаараа төлдөг байхаар хуулинд заасан байдаг. Гэсэн ч энэ хууль өнөөдрийг хүртэл бодит ажил хэрэг болоогүй.

Энэ талаар УИХ-ын 2016 оны сонгуулийн 74 дүгээр тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн 7,9, 24,25 дугаар хороонд Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшигч Ринчинлхүмбийн Ням-Очир “ Иргэд эмнэлэгт очоод эрүүл мэндийн даатгалаараа эмчилгээ, үйлчилгээ авдаг болох эрх зүйн орчин зайлшгүй хэрэгтэй. Өнөөдөр аль ч эмнэлэгт эрүүл мэндийн даатгалаараа бүрэн үйлчилгээ авч чадахгүй байгаа шүү дээ. Энэ бол эрүүл мэндийн даатгалын хууль дутуу дулимаг байгаатай холбоотой” гэсэн юм.

Мөн тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдвол Иргэний эрүүл мэндийн даатгалын хуульд заасан эдгээр заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулж, иргэдэд эрүүл мэндийн даатгалаа бүрэн ашиглах боломжийг бүрдүүлэхэд анхаарал хандуулна гэдгээ иргэдтэй уулзах уулзалтынхаа үеэр дуулгаж байлаа.
 
Эх сурвалж: Нэр дэвшигч Р.Ням-Очирын сонгуулийн штаб
Бусдад түгээх
  • gplus