Гүрж, Монголын олимпт оролцох баг хамтарсан бэлтгэл хийж байна
Жүдо бөхийн спортоор дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг Гүржийн “Рио-2016” олимпийн наадамд оролцох баг Монгол улсад зургадугаар сарын 19-ний өдөр  хамтарсан бэлтгэл хйихээр хүрэлцэн ирсэн. Тэд өчигдрөөс  манай шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийж эхэллээ.

Гүржийн баг: 60 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Амиран Папинашвили
66 кг-д Европын аварга Ваза Маргвелашвили
73 кг-д олимпийн аварга Лаша Шавдатуашвили
81 кг-д дэлхийн аварга Автандили Чрикешвили
90 кг-д ДАШТ-ий мөнгө, хүрэл медаль Варлам Лепартелиани
-100 кг-д “Их дуулга” тэмцээний аварга Бека Гвинашвили
+100 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Адам Окруашвили
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus