Шавж хорхой идсэний ачаар хүний тархины хэмжээ томорчээ
АНУ-ын эрдэмтэд сармагчны хоол хүнс эрүүл мэндэд ямар нөлөөтэйг судлаад шавж, хорхой идсэний ачаар хүний тархины хэмжээ томорсон гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Хүний өвөг дээдэс мах, жимс, ногоо ховордсон үед шоргоолж, эмгэн хумс зэрэг шавжаар хооллохын тулд эдгээр хорхойн амьдрах газрыг хайж олох гэж ухаан зарцуулж байсан нь оюун ухааны хөгжилд нөлөөлсөн тухай “Journal of Human Evolution” сэтгүүлд бичсэн аж.

Шавж хорхойг үүрнээс нь ухаж гаргахын тулд хүн багаж хэрэгсэл ашиглах болсон төдийгүй хүрээлэн буй орчны талаар мэдлэгтэй болсон гэнэ. Биеийн жинтэй нь харьцуулахад тархины хэмжээ нь томд тооцогдох капуцин сармагчны ДНК-гийн шинжилгээ хүний өвөг дээдсийнхтэй төстэй аж.

Сармагчин жимс ногоо ургаагүй хуурай улиралд эмгэн хумс, цох зэрэг шавжаар хооллохын тулд үүрийг нь хайх, чулууг өргөх зэргээр ухаан зарцуулдаг байна.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hen neg 2014-07-02 15:15:16
    Shinjlex Uhaanii undeslel, sudalgaanii anhnii medleggui hunii bichsen zuil bna. Hunii tarhinii hugjliig shavij eruuleed l Bolox ni. Muu surch bgaa huuhdee huduu shavijnii uur hailgah heregtei, tegeed tuunee ideerei geh ni. Shavij gehiig mongoloor shavj g
    114.32.141.129
    Мэдэгдсэн Хариулах
    • Hen neg 2014-07-02 15:21:10
      Garchig, aguulgiin zuruutei bichjee. Shavij ideed tomorson gej garchiglaad door ni shorgooljnii uur ergeed Bodoj setgeh ni saijirsan gejee. Chi ooroo shavijnii uur haij shorgoolj ideh uu?
      114.32.141.129
      Мэдэгдсэн Хариулах